Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2014-02-04 00:00:00
2014 оны 02 сарын 04 өдөр                                                       дугаар А/62                                      Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн  29  дүгээр  зүйлийн  29.2 дахь хэсэг,  Төрийн  болон  орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны              150 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05-157/4138, 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн            07-208/1812 тоот дүгнэлт, 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02-07-79/132 тоот актыг үндэслэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор тосгонд байрлах 64 дүгээр цэцэрлэгийн балансад бүртгэлтэй 50,391,100.0 /тавин сая гурван зуун ерэн нэгэн мянга нэг зуу/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хавсралтад заасан барилга, байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй.
 
2. Актлагдаж данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ 
 
 
 
 
 
 
 
 

 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
02 дугаар сарын 04-ны өдрийн
А/62 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
 
АКТАЛЖ, ДАНСНААС ХАСАХ ЭРГЭЛТИЙН
БУС ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
 
 
д/д Хөрөнгийн нэр Хаяг байршил Ашиглал-танд орсон он Балансын үнэ /төгрөг/ Хуримтлагд-сан элэгдэл /төгрөг/ Үлдэгдэл үнэ /төгрөг/
1 Цэцэрлэгийн барилга Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хонхор тосгон 1981 42,166,800.0 28,841,153.67 13,325,646.33
2 Агуулахын байр 1999 699,700.0 699,700.0 0.0
3 Инженерийн шугам сүлжээ 2003 6,848,400.0 2,383,011.54 4,465,388.46
4 Зүлэгжүүл-сэн талбай 1982 676,200.0 0.0 676,200.0
   
Нийт дүн
 
    50,391,100.0 31,923,865.21 18,467,234.79