Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжлах тухай

2013-11-29 00:00:00
2013 оны 11 сарын 29 өдөр                                                дугаар А/1041                                       Улаанбаатар хот
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
            1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9,10,11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Дэнжийн мянга орчим” /ХЕТ-2013-3 багц/-ын “В” блокд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Өндөр буянт Холдинг” ХХК-ийг шалгарсныг батламжилсугай.
            2. Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компани, төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж болон Гэр хорооллын хөгжлийн газрын хооронд гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулж, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг мөрдөж ажиллахыг Гэр хорооллын хөгжлийн газар /Ш.Ганхуяг/-т даалгасугай. 
3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч /С.Очирбат/-д үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ