Тайланд улсад томилолтоор ажиллуулах тухай

2013-11-29 00:00:00
2013 оны 11 сарын 29 өдөр                                              дугаар А/1039                                               Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “з”, 29 дүгээр зүйлийн 29.2 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Тайланд улсын Бангкок хотод 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс    12 дугаар сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Азийн хотуудын нөөцийн үр ашиг: NEXUS бүс нутгийн семинар”-т Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар нарыг томилон ажиллуулсугай.
 
2. Семинарын тайланг буцаж ирснээс хойш 14 хоногийн дотор Удирдлагын зөвлөлд танилцуулж хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг төлөөлөгчдийн ахлагч Б.Бадралд үүрэг болгосугай.
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ