Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай

2013-11-29 00:00:00
2013 оны 11 сарын 28 өдөр                                дугаар А/1033                                                       Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 37 дугаар зүйлийн 37.2 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 08 дугаар сарын 29, 10 дугаар сарын 02-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 17 /арван долоо/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгаж баталгаажуулсугай.
 
            2.Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ




Нийслэлийн Засаг даргын 2013 оны
11 дүгээр сарын 28-ны өдрийн
А/1033 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
 
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ХУГАЦАА СУНГАГДАЖ БАЙГАА
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ
 
д/д Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр Хороо Зориулалт Хэмжээ
/м2/
Хугацаа Эдэлбэрийн хэлбэр Урьд гарсан Нийслэлийн Засаг даргын, НИТХ-ын дүүргийн Засаг даргын шийдвэр
Баянгол дүүрэг
1 Иргэн Ч.Отгонжаргал 3 Үйлдвэрлэл 1210 15 Эзэмшүүлэх НЗД-ын 2008 оны 349
Ү-2205026053
2 “Би эс би  сервис” ХХК 20 Үйлдвэрлэл 4800 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2007 оны 129
Баянзүрх дүүрэг
3 Иргэн З.Баярсайхан 5 Агуулах, гараж 380 5 Эзэмшүүлэх НЗД-ын  2008 оны 380
4 “Азийн тулгуур” ХХК 10 Аж ахуй 10186 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2008 оны 461
Сонгинохайрхан дүүрэг
5 Иргэн Н.Эрдэнэтуяа 1 Зуслан 700 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2007 оны 613
6 Иргэн Н.Баянсайхан 1 Зуслан 700 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2007 оны 613
7 Иргэн Ж.Тамир 1 Зуслан 700 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2007 оны 613
8 Исүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм 18 Шашны үйл ажиллагаа 4731 5 Ашиглуулах НЗД-ын  2007 оны 22
9 “Жаргалант цамхаг” ТББ 20 Үйлдвэрлэл 1024 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2007 оны 577
10 Иргэн Ё.Отгонбаяр 21 Шувууны аж ахуй 30625 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2005 оны 348
Сүхбаатар дүүрэг
11 Иргэн Д.Тунгалаг 1 Эмнэлэг 400 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2008 оны 461
12 “Риаж” ХХК 8 Үйлчилгээ 500 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2008 оны 295
13 “Евролайн” ХХК 11 Худалдаа, үйлчилгээ 478 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2008 оны 464
Хан-Уул  дүүрэг
14 Иргэн Ш.Аманбек 3 Үйлчилгээ 2909 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2007 оны 650
Чингэлтэй  дүүрэг
15 Иргэн Л.Маралмаа 4 Үйлчилгээ 237 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 216
16 “Меридиан” ХХК 5 Сургалт, үйлчилгээ 900 1 Эзэмшүүлэх НЗД-ын 2004 оны 474
17 Иргэн Л.Чинбат 6 Үйлдвэрлэл, үйлчилгээ 3765 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2008 оны 379