Эрх шилжүүлэх тухай

2013-11-27 00:00:00
2013 оны 11 сарын 27 өдөр                                        дугаар А/1027                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Эрх шилжүүлэн ажил гүйцэтгүүлэх тушаалд өөрчлөлт оруулах тухай” 430 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжих Алслагдсан гэр хорооллын ахмад болон суурь өвчтэй хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан Сэргээн засах клиник сувилалын барилгын 215,0 /хоёр зуун арван таван/ сая төгрөгийн ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т даалгасугай.
 
2.Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
/Л.Нарантуяа/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалттын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар    
/Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                                        Н.БАТАА