Шинэ жилийг угтах, тэмдэглэх Нийслэлийн Ажлын хэсэг байгуулах тухай

2013-11-22 00:00:00
2013 оны 11 сарын 22 өдөр                                        дугаар А/1024                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлыг зохион байгуулах нийслэлийн  Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
 
2. Шинэ жилийн баярын сүлд модны гэрэл асаах ёслолыг 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, цэнгүүнийг 12 дугаар сарын 31-ний өдөр Чингис хааны талбайд зохион байгуулах бэлтгэл ажлын болон тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн төлөвлөгөө гарган, холбогдох төсвийг батлуулан ажиллахыг Ажлын хэсэгт даалгасугай.
 
3. Шинэ жилийн баярын үйл ажиллагааны хүрээнд нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамарсан нийтийн цэнгүүн зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
4. Шинэ жилийн баярын үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахад нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэг /Ц.Энхцэнгэл/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН  АСУУДАЛ
                        ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                            Н.БАТАА