Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай

2013-11-07 00:00:00
2013 оны 11 сарын 07 өдөр                                          дугаар А/987                                               Улаанбаатар хот
 
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
1. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 330 дугаар  захирамжаар  Ардчилсан намд    эзэмшүүлсэн конторын зориулалттай 3350 м2 газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Улаанбаатар хотын банкинд шилжүүлэн баталгаажуулсугай.
 
2. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан байгууллагтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 330 дугаар захирамжийн 20 дахь заалтын Ардчилсан намд хамаарах хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ