“Иргэний оролцоотой төсөв -2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай

2013-11-01 00:00:00
2013 оны 11 сарын 06 өдөр                                            дугаар А/984                                                       Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29  дүгээр зүйлийн 29.1.1 а, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн 2014 оны төсвийн төсөл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын
асуудлаар иргэдээс санал авах зорилгоор “Иргэний оролцоотой төсөв-2014”   асуулга, хэлэлцүүлгийг  2013 оны 11 дүгээр сарын 5-наас 14-ны өдрүүдэд нийслэлийн хороодод зохион байгуулсугай.
 
2.Жил бүрийн 10 дугаар сарыг төсвийн хэлэлцүүлгийн сар болгож, төсвийн талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг уламжлал болгосугай.
 
3.“Иргэний оролцоотой төсөв-2014”   хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, иргэний оролцоотой төсөв-2014 хэлэлцүүлгийг дүүрэгт зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар,  ажлын дэд хэсгүүдийн бүрэлдэхүүнийг гуравдугаар хавсралтаар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтнуудаас хороодын багийн бүрэлдэхүүнд ажиллах хуваарийг дөрөвдүгээр хавсралтаар баталсугай.
 
4.“Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийг  зохион байгуулахад  шаардагдах зардал 114,214,600 /нэг зуун арван дөрвөн хоёр зуун арван дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг  Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
5.“Иргэний оролцоотой төсөв-2014”   хэлэлцүүлгийг зохион байгуулсан дүн мэдээ, санал дүгнэлтийг нэгтгэн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 11 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч /Н.Батаа/-т үүрэг болгосугай.
 
.
 
 
                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА   
                                    БӨГӨӨД УЛААНБААТАР   
                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                                                 Э.БАТ-ҮҮЛ