Болзолт уралдааны дүнг батлах тухай

2021-10-18 10:50:19

2021 оны 10 сарын 18-ны өдөр                                 Дугаар А/787                                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

Болзолт уралдааны дүнг батлах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.1  дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цахим засаглалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилтын хүрээнд зарлагдсан нийслэлийн 2021 оны “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны дүнг хавсралтаар баталсугай.

 

         2.Улс, нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх, Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх, сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, хорооноос үзүүлэх төрийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж ажиллахыг хороо, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

             

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                                            Д.СУМЪЯАБАЗАР