Өрхийн эрүүл мэндийн төвийн байршил, үйлчлэх хүрээг тогтоох тухай

2021-08-17 15:45:21

2021 оны 08 сарын 17-ны өдөр                                  Дугаар А/635                                                        Улаанбаатар

 

 

 

 

 

 

Өрхийн эрүүл мэндийн төвийн байршил,

үйлчлэх хүрээг тогтоох тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.“а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг,  Эрүүл мэндийн сайдын 2021 оны “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм батлах тухай” А/212 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны “Алтанцэгцүүхэй” өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 01/467, 13 дугаар хорооны “Өнө-Ачит” өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 01/466, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 03/1454 дүгээр албан бичгийн дагуу үйлчлэх хүрээний хүн амын тоог харгалзан тус дүүргийн 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээг “Алтанцэгцүүхэй” өрхийн эрүүл мэндийн төвөөр үргэлжлүүлэх зохион байгуулалт хийж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж)-т үүрэг болгосугай.

 

        2.Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж)-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д тус тус үүрэг болгосугай.

                                                      

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                         Д.СУМЪЯАБАЗАР