Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай

2021-08-16 15:25:58

2021 оны 08 сарын 16-ны өдөр                                 Дугаар А/630                                                         Улаанбаатар

 

 

 

 

 

 

Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх

вакцинжуулалтын арга хэмжээг

зохион байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3."а”, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4, 9.5, 9.6, 9.7, 9.8, 9.9 дэх хэсэг, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2021 оны “Бруцеллёзын дархлаажуулалтыг зохион байгуулах тухай” А/179 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Багануур, Багахангай, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгаа охин тугал, хурга, ишгийг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулсугай.

 

   2.Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах малын тоо, шаардагдах вакцины хэмжээг хавсралтаар баталсугай.

 

    3.Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад харьяа дүүрэг, хорооны төл малыг бүрэн хамруулж, зарлан мэдээлж, ажиллах хүн хүч, нөөц бололцоогоор дэмжиж хамтран ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

   4.Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг тогтоосон хугацаанд зохион байгуулж шаардагдах вакциныг татан авч хуваарилан хүргүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, ажлын явцад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газар (А.Нарантуяа)-т үүрэг болгосугай.

 

   5.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч (Р.Чингис)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                  Д.СУМЪЯАБАЗАР