Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай

2021-08-04 15:50:32

2021 оны 08 сарын 04-ний өдөр                                Дугаар А/608                                                Улаанбаатар

  

 

 

 

 

 

Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны 2018 оны 22/07 дугаар тэмдэглэл, Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 10 дугаар хуралдааны IX.7 дугаар тэмдэглэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 120 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

           

           1.Улаанбаатар хотыг нэг төвтэй хотоос олон төвтэй хот болгон хөгжүүлж, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор” байгуулах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, Гэрээ байгуулах, шинэчлэх, өөрчлөлт оруулах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг гуравдугаар хавсралтаар шинэчлэн байгуулсугай.

           

           2.Захирамжийн нэгдүгээр зүйлд заасан ажлын явц, үр дүнг тухай бүр тайлагнаж, ажиллахыг Ажлын хэсгийн дарга нарт үүрэг болгосугай.

           

           3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Ажлын хэсэг байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/326 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                       ЗАХИРАГЧ                                                  Д.СУМЪЯАБАЗАР