Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2013-10-22 00:00:00
2013 оны 10 сарын 22 өдөр                                                  дугаар А/956                                            Улаанбаатар хот
 
Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн  29 дүгээр зүйлийн  29.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.2013 оны А/610 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн дарга Б.Бадралыг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хуульд заасны дагуу гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөөлж, ажлын хэсгийн даргаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, комиссын нарийн бичгийн дарга Б.Хуланг Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Д.Ган-Эрдэнээр тус тус өөрчилсүгэй.
 
 
 
 
                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                 БӨГӨӨД УЛААНБААТАР
                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э. БАТ-ҮҮЛ