Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2021-07-23 08:20:10

2021 оны 07 сарын 23-ны өдөр                                         Дугаар А/580                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.“а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

           

       1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр бэлтгэн нийлүүлэгдсэн нийт 804,900,000 (найман зуун дөрвөн сая есөн зуун мянга) төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан 13 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

     2.Хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                         Д.СУМЪЯАБАЗАР