Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2021-07-09 08:35:39

2021 оны 07 сарын 09-ний өдөр                                          Дугаар А/557                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

 

 

      Монгол Улсын  Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/624 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан “Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний  жагсаалт”-ын 2-т заасан Камержуулалтын ажил (ХУД, 10 дугаар хороо) төсөл, арга хэмжээний “2019 онд санхүүжих” гэснийг “2019-2021 он дамжин санхүүжих” гэж өөрчилсүгэй.

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Д.СУМЪЯАБАЗАР