Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих, эдийн засагт нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах тухай

2021-07-09 08:15:01

2021 оны 07 сарын 09-ний өдөр                                      Дугаар А/553                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг

дэмжих, эдийн засагт нөлөөлөх сөрөг

нөлөөллийг бууруулах тухай 

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “ж”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.7, 32.1.8, 34 дүгээр зүйлийн 34.2.2 дахь заалт, Засгийн газрын 2021 оны 118, 176 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2021 оны 41, 46 дугаар тушаал, Улсын Онцгой комиссын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах зорилгоор аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих, эдийн засагт нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний хүрээнд хязгаарлах үйл ажиллагааны жагсаалтыг  хавсралтаар баталсугай. 

 

     2.“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”, халдварын тархалтын “Улбар шар түвшин”-д шилжүүлсэн хугацаанд Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр), нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж), нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Жавхлантбаатар), дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

     2.1.Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зорчигчдыг “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын дагуу нэвтрүүлж, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллах;

 

   2.2.Энэхүү захирамжийн хавсралтаар батлагдсан хязгаарлалтад хамаарахгүй худалдаа үйлчилгээний байгууллага, амралт, жуулчны газруудтай “Хариуцлагын гэрээ” байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан 2021 оны А/357, А/380 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                          Д.СУМЪЯАБАЗАР