Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай

2021-07-09 08:00:29

2021 оны 07 сарын 09-ний өдөр                                      Дугаар А/550                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж,

гэрээ байгуулах эрх олгох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2,  Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.4 дэх заалт, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны  126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.8-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны Цэргийн 21, 22 дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Ансестор” ХХК шалгарсныг батламжилж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олгосугай.

 

      2.Төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан батлуулж ажиллахыг төсөл хэрэгжүүлэгч “Ансестор” ХХК-д даалгасугай.

 

       3.Нарийвчилсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг төсөл хэрэгжүүлэгч тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд энэхүү захирамжийг хүчингүй болгосугай.

 

       4.Энэ захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хот байгуулалт, хөгжлийн газар (Ц.Тулга)-т, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч (Б.Сүхбаатар)-д даалгасугай.

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Д.СУМЪЯАБАЗАР