Нийслэлийн өмчид 4 барилга байгууламж бүртгэн авах тухай

2021-07-05 08:05:07

2021 оны 07 сарын 05-ны өдөр                                          Дугаар А/532                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн өмчид 4 барилга   

байгууламж бүртгэн авах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.“а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 76 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөр, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орсон нийт 4,382,858,027 (дөрвөн тэрбум гурван зуун наян хоёр сая найман зуун тавин найман мянга хорин долоо) төгрөгийн өртөг бүхий 4 барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсныг хавсралтаар баталсугай.

 

    2.Нийслэлийн өмчид шинээр бүртгэгдэж байгаа барилга байгууламжуудыг данс бүртгэлдээ бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай. 

 

 

 

 

                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Д.СУМЪЯАБАЗАР