Ажлын хэсэг байгуулах тухай

2021-07-02 08:05:07

2021 оны 07 сарын 02-ны өдөр                                          Дугаар А/529                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

           

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а, 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.“Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 3.1.2, 3.6, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  2020-2024 оны  үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.1.4 дэх заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор газрын бирж байгуулах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийслэлийн оролцоог хангах, биржийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

        2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг (Б.Сүхбаатар)-т даалгасугай.

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Д.СУМЪЯАБАЗАР