Боловсрол сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай

2021-06-24 08:00:35

2021 оны 06 сарын 24-ний өдөр                                             Дугаар А/502                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Боловсрол сургалтын

байгууллага байгуулах тусгай

зөвшөөрөл олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Цэцэрлэгийн хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгт хавсралтад заасны дагуу улсын дугаар, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосугай.

 

      2.Шинээр ашиглалтад оруулсан сургууль, цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, сургууль, цэцэрлэгийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга)-т  үүрэг болгосугай.

 

      3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д даалгасугай.

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Д.СУМЪЯАБАЗАР