Газар эзэмших эрхийг баталгаажуулж, захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-10-18 00:00:00
2013 оны 10 сарын 18 өдөр                                                дугаар А/951                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолыг үндэслэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11.8 га газрыг  Эм Энд Жи ХХК-д ногоон байгууламжийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй.
 
2. Газар эзэмших эрх олгогдсон дээрх байгууллагатай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийг хянан батлахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/ -т  тус тус даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаар захирамжийн “Капитал банк” ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгосугай.
     
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ