“Үзэсгэлэн, худалдаа” зохион байгуулах тухай

2013-10-16 00:00:00
2013 оны 10 сарын 16 өдөр                                                дугаар А/950                                               Улаанбаатар хот
 
Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн  29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.  Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах  зорилгоор  “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн, худалдааг  2013 оны 10 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоодтой хамтран зохион байгуулахыг нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар /Г.Пүрэвсүрэн/-т даалгасугай.
 
2.  “Үзэсгэлэн, худалдаа”-г зохион байгуулахад шаардагдах, зар сурталчилгааны зардал 5,000,000 /таван сая/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс  гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э. БАТ-ҮҮЛ