БНХАУ-ын Бээжин хотод болох хуралд оролцуулах тухай

2013-10-16 00:00:00
2013 оны 10 сарын 16 өдөр                                                 дугаар А/949                                         Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “З”, 29.2, Төсвийн тухай хуулийн 41.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.БНХАУ-ын Бээжин хотноо болох  International Conference on Learning Cities буюу “Хөгжин суралцаж буй хотууд” Олон улсын бага хуралд оролцож туршлага судлах зорилгоор 2013 оны 10 дугаар сарын 20-ноос 23-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нарыг оролцуулахаар томилон явуулсугай.
 
2.Холбогдох зардал болох 991 200 /Есөн зуун ерэн нэгэн мянга хоёр зуун/ төгрөг, 908 /Есөн зуун найман/ ам.долларыг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Ц.Энхцэнгэлд  даалгасугай.
 
  
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ