Туул, Дунд голын эргийн дагуу амралт зугаалгын бүс байгуулах тухай

2013-10-15 00:00:00
2013 оны 10 сарын 15 өдөр                                           дугаар А/942                                             Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Туул, Дунд голуудын эргийн дагуу амралт зугаалгын бүс байгуулах газрын байршлыг хавсралтаар баталсугай.
 
2.Хавсралтаар баталсан 18 байршилд хамаарах газрыг Захирагчийн Ажлын албанд эзэмшүүлэх эрх олгосугай.
 
3.Газар эзэмших эрх олгогдсон Захирагчийн Ажлын албатай холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар  /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
4.Нийслэлийн Засаг даргын А\584 дүгээр захирамжийн дагуу “Архигүй цэнгээний газар” байгуулж, ажиллуулах зөвшөөрлийг зохих журмын дагуу олгон захирамжийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын алба \Б.Бадрал\-д, үйл ажиллагаа эрхлэх худалдаа, үйлчилгээний газруудад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар \М.Ням-Очир\-т, хэв журмыг хангуулж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газар \С. Батжаргал\-д, бүх шатны Засаг дарга нарт тус тус даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                        Э.БАТ-ҮҮЛ