Хөрөнгө гаргах тухай

2013-10-07 00:00:00
2013 оны 10 сарын 07 өдөр                                              дугаар А/923                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Дэлхийн банкны хамтын ажиллагааны хөрөнгө оруулалт, техник туслалцааны хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийн тухай стратеги хамтын ажиллагааны уулзалт, сургалт, зөвлөгөөнийг 2013 оны 10 дугаар сарын 07-ноос    08-ны өдрүүдэд зохион байгуулахыг Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга  С.Баярбаатарт үүрэг болгосугай.
 
2.Сургалт, семинар зохион байгуулахад шаардагдах 6.202.000 /зургаан сая хоёр зуун хоёр мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.        
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ