Газар эзэмших эрх олгох тухай

2013-10-11 00:00:00
2013 оны 10 сарын 11 өдөр                                              дугаар А/936                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4; 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүдийг хотоос гаргах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт авто машин, сэлбэг хэрэгслийн нэгдсэн төв “Авто худалдааны цогцолбор”-ын барилгын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ти Юу Жи Эс” ХХК-ийн зүүн талд 130.0 га газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгосугай.
 
2.Дээрх цогцолбор барилгын орчны ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан батлахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, кадастрын бүртгэлд бүртгэхийг Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА 
                     БӨГӨӨД УЛААНБААТАР
                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ