Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай

2013-10-08 00:00:00
2013 оны 10 сарын 08 өдөр                                                дугаар А/934                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академийн хойд талд газар эзэмшүүлэх эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 380 дугаар захирамжийн “Тэнгэр газар рашаан” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
 
2.Энэ захирамж газартай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан, хяналт тавьж ажиллах, чөлөөлөгдсөн газрыг хамгаалалтанд авч, төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар хурандаа /Д.Батжаргал/, нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                      Э.БАТ-ҮҮЛ