Бельги улсад томилолтоор явуулах тухай

2013-10-08 00:00:00
2013 оны 10 сарын 08 өдөр                                                  дугаар А/933                                        Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “з”, 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.2013 оны 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Бельги улсын Брюссель хотноо “Мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдал” сэдвээр зохион байгуулагдах Олон улсын Архивын зөвлөлийн /ICA/ олон улсын ээлжит бага хуралд нийслэлийн Архивын газрын дарга С.Гавааг 5 хоногийн хугацаатай томилон явуулсугай.
 
2.Холбогдох зардал болох 4.236.752 /Дөрөв сая хоёр зуун гучин зургаан мянга долоон зуун тавин хоёр/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваад даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД  УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ