Хөрөнгө гаргах тухай

2013-10-08 00:00:00
2013 оны 10 сарын 08 өдөр                                           дугаар А/930                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Онцгой байдлын газарт Бүгд Найрамдах Солонгос Улсын Онцгой байдлын газраас буцалтгүй тусламжаар ирүүлж байгаа Хьюндай Стана маркийн бүрэн тоноглогдсон эмнэлгийн зориулалттай 2 ширхэг автомашины      Сөүл–Улаанбаатар хот хүртэлх тээврийн болон бусад үйлчилгээний зардал 13.460.000 /арван гурван сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
2. Дээрх зардлын тайланг холбогдох журмын дагуу бүрдүүлж Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ