Журам батлах тухай

2013-10-07 00:00:00
2013 оны 10 сарын 07 өдөр                                            дугаар А/925                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, 11.1.7 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/20 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг үнэлэн дүгнэлт өгөх  журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Нийслэлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсдын ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлт”-ийг 2 дугаар хавсралтаар, тус тус баталсугай.
              
2. Энэхүү журмын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсдын ажлыг дүгнэх, урамшуулах ажлыг чанартай зохион байгуулахыг Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс /М.Отгонбаяр/, Эрүүл мэндийн газар /С.Туул/-т үүрэг болгосугай.
              
3. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд  даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ