Төслийн удирдах хороо байгуулах тухай

2013-10-07 00:00:00
2013 оны 10 сарын 07 өдөр                                              дугаар А/924                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.2 дах хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 9.1.4 дэх заалтийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
        
1. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2013 оны 08 дугаар сарын 09–нд байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх төслийг бэлтгэх техник туслалцааны тухай Санамж бичиг”–ийн 41 дэх заалт, хавсралт 7-д заасны  дагуу “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих ТА 7970-МОН    төсөл”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулах, төслийг хэрэгжүүлэгч талуудын ажлын уялдааг хангаж ажиллах, хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий Төслийн удирдах хороог дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
 
Дарга С.Очирбат             Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт,    хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч                                             
 
Гишүүд  Н.Нацагдорж       Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор 
 
  С.Баярбаатар       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга
 
  Ш.Төмөрбаатар    Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга
 
  Ц.Баярбат           Барилга, хот байгуулалтын яамны Хот
байгуулалт, газрын харилцааны бодлогын
хэрэгжилтийн зохицуулах газрын дарга
/зөвшилцсөнөөр/
 
  Ц.Баярхүү   Боловсрол, шинжлэх ухааны яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/
 
 
 
 
       
  Х.Мөнхзул             Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Cанхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/                       
 
  Ц.Баяржаргал      Зам тээврийн яамны Стратегийн бодлого,
төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн
/зөвшилцсөнөөр/
 
  С.Намжилмаа    
 
 
    Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн
Бодлого, стратегийн газрын ахлах мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
 
  Д.Мөнхжаргал     Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн
/зөвшилцсөнөөр/
 
  Ц.Равдандаш      Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогын газрын мэргэжилтэн
/зөвшилцсөнөөр/
 
  Э.Болор            Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн   /зөвшилцсөнөөр/
 
  Б.Энхчимэг         Хөдөлмөрийн яамны Төрийн захиргааны  удирдлагын газрын мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
 
Нарийн бичгийн дарга                        
 
Д.Отгонбаатар    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны  хэлтсийн дарга                                       
 
2. Төслийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, холбогдох асуудал, гүйцэтгэх ажлын тайланг хурлаар хэлэлцэн зохих чиглэл, удирдамжаар хангаж ажиллахыг Төслийн удирдах хороо /С.Очирбат/-д даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ