Хөшөө шилжүүлэн байрлуулах тухай

2013-10-02 00:00:00
2013 оны 10 сарын 02 өдөр                                             дугаар А/918                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь хэсгийн “а” заалт, 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, 2013 оны 103 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Монгол Улсын орчин үеийн утга зохиолын үндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж агсны хөшөөг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Энхтайваны өргөн чөлөө /”Улаанбаатар” зочид буудлын урд талд/-ний цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэн байрлуулах, хөшөөний суурь босгох ажлыг зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон яаралтай хэрэгжүүлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т даалгасугай.
 
2.Хөшөө шилжүүлэн байрлуулах, хөшөөний суурь босгоход шаардагдах төсөв 78.610.012 /далан найман сая зургаан зуун арван мянга арван хоёр/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гарган, гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т, хөшөөний хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ