Хөрөнгө гаргах тухай

2013-10-01 00:00:00
2013 оны 10 сарын 01 өдөр                                              дугаар А/916                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:           
 
1.Улаанбаатар хот ба Солонгос улсын Кёнсанбуг муж хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотноо хоёр талын хөрөнгө оруулалт, бизнес хамтын ажиллагааны ажил хэргийн уулзалт зохион байгуулахад шаардагдах 18 783 000 /арван найман сая долоон зуун наян гурван мянга/ төгрөгийг Тамгын газрын гадаад зочдын зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
2.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
 
 
 
 
                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                            БӨГӨӨД УЛААНБААТАР
                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ