Эрх шилжүүлэх тухай

2021-03-15 09:30:56

2021 оны 03 сарын 15-ны өдөр                                             Дугаар А/169                                      Улаанбаатар хот

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 15 дугаар тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/13, А/60 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх Сонгинохайрхан дүүргийн боловсролын салбарын барилга угсралтын ажил, их засварын зарим төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга (Н.Алтаншагай)-д шилжүүлэн, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг үүрэг болгосугай.

 

      2.Энэхүү захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар (Б.Мөнхбат)-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР