Эрх шилжүүлэх тухай

2021-03-15 09:00:41

2021 оны 03 сарын 15-ны өдөр                                          Дугаар А/163                                          Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 03/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Дэлхийн нийтийг хамарсан цар тахал Коронавируст халдвар (Ковид-19)-ын үед иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангаж, халдваргүйжүүлэлт хийх зорилгоор Баянгол дүүргийн 6, 7, 8, 9, 10, 13, 21, 22 дугаар хороонд ариутгалын тоног төхөөрөмж худалдан авах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (Г.Энхтайван)-т үүрэг болгосугай.

 

     2.Энэхүү захирамжийн 1 дүгээр заалтад заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай 9,800,000 (есөн сая найман зуун мянга) төгрөгийг “Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020-2021 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад оруулах өөрчлөлт”-ийн 43-т батлагдсан “Хөрөнгө оруулалт, тохижилтын ажил (БГД, 6, 7, 8, 9, 10, 13, 21, 22 дугаар хороо)”-ын хөрөнгөөс гүйцэтгэлээр нь холбогдох хууль, журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж)-т даалгасугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                  Д.СУМЪЯАБАЗАР