Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай

2013-09-23 00:00:00
2013 оны 09 сарын 23 өдөр                                              дугаар А/893                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 24, 06 дугаар сарын 21, 07 дугаар сарын 05, 08 дугаар сарын 09-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 16 /арван зургаа/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажуулсугай.
 
2. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан талбайн хэмжээ, зориулалт өөрчлөгдсөн нийслэлийн Засаг даргын 2011 оны 780, Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/367 дугаар захирамжийн иргэн Ц.Даваасүрэнд, нийслэлийн Засаг даргын 2010 оны 663 дугаар захирамжийн “УБЦТС” ТӨХК-д, 2012 оны А/243, 2012 оны А/455 дугаар захирамжийн “Нью хакуба” ХХК-д, 2011 оны 819 дүгээр захирамжийн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт, Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны Б/12 дугаар захирамжийн иргэн Н.Оюунбилэгт, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/686 дугаар захирамжийн “Аргал жим” ХХК-д, 2009 оны 513 дугаар захирамжийн иргэн Ш.Нямд, 2011 оны 341 дүгээр захирамжийн иргэн Ц.Соронзонболдод, 2011 оны 115 дугаар захирамжийн “Бөмбөлөг” цэцэрлэгт, 2009 оны 214 дүгээр захирамжийн Өмчийн харилцааны газар, “Ивэн-Эх” ХХК-д, 2010 оны 423 дугаар захирамжийн Билиг дээд сургуульд, 2004 оны 541 дүгээр захирамжийн иргэн Х.Бямбадуламд, 2009 оны 672 дугаар захирамжийн  “Нью бурвери” ХХК-д, 2007 оны 577, 2010 оны 98 дугаар захирамжийн  иргэн  Л.Даваажавт, 2007 оны 397 дугаар захирамжийн “Туул ривер кондо” ХХК-д хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
           
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ