Эрх шилжүүлэх тухай

2021-03-26 09:00:35

2021 оны 03 сарын 26-ны өдөр                                        Дугаар А/220                                           Улаанбаатар хот 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улс хоорондын Мянганы сорилтын компакт гэрээний дагуу Монголын Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Хэрэгжүүлэгч байгууллагын гэрээ”-нд гарын үсэг зурах эрхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч (А.Энхманлай)-д шилжүүлсүгэй.

 

     2.Монголын Мянганы сорилтын сангаас гэрээний дагуу олгож буй захиргааны туслалцаа болох 222,266,460 (хоёр зуун хорин хоёр сая хоёр зуун жаран зургаан мянга дөрвөн зуун жар) төгрөгийг Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн газар чөлөөлөлтөд шаардагдах техник, тоног төхөөрөмж, сургалт, томилолтод зарцуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч (А.Энхманлай)-д зөвшөөрсүгэй.

 

   3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин, гүйцэтгэл, үр дүнг танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д даалгасугай.

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                                  Д.СУМЪЯАБАЗАР