Газар эзэмших эрх олгох тухай

2013-09-23 00:00:00
2013 оны 09 сарын 23 өдөр                                              дугаар А/890                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн     ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн        2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт аж ахуйн хашааны зориулалтаар Хүй долоон худаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байршуулан 10 га газрыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай.
 
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээг байгуулах, гэрчилгээ олгохыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад тус тус даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ