Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай

2021-03-25 10:05:24

2021 оны 03 сарын 25-ны өдөр                                              Дугаар А/213                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ой, хээрийн түймрээс урьдчилан

сэргийлэх, хамгаалах арга хэмжээг

эрчимжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.“а”, 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.16, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн нутаг дэвсгэрт хавар, намрын хуурайшилтын үед ой,хээрийн түймрээс хамгаалж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг нэгдүгээр хавсралтаар, тус ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

       2.Ой, хээрийн түймрээс хамгаалж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах хавсралтад заасан 55,160,310 (тавин таван сая нэг зуун жаран мянга гурван зуун арав) төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг)-т зөвшөөрсүгэй.

           

        3.Ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Байгаль орчны газар (М.Нямбаяр)-т даалгасугай.

 

 

 

        

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                               Д.СУМЪЯАБАЗАР