Тээврийн хэрэгсэл худалдаж авах тухай

2013-09-19 00:00:00
2013 оны 09 сарын 19 өдөр                                                 дугаар А/888                                      Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах, олж авах, бүртгэх журам” –ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажлын хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай тээврийн хэрэгслийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу үйл ажиллагааны орлогын эх үүсвэр болон батлагдсан төсвийн санхүүжилтийн эх үүсвэрт багтаан худалдан авах зөвшөөрлийг хавсралтанд зааснаар тус тус олгохыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/ -т зөвшөөрсүгэй.
 
2. Худалдан авсан тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                                 Н.БАТАА