Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2013-09-19 00:00:00
2013 оны 09 сарын 19 өдөр                                                  дугаар А/886                                      Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2 дахь заалт, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11/41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжих Туул голын усан цогцолбор байгуулах ажлын урьдчилсан судалгааны нэмэлт хөрөнгө 159,0 /нэг зуун тавин есөн/ сая төгрөгийн ажлыг оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар гүйцэтгэгчтэй нэмэлт ажлын гэрээг байгуулан хэрэгжүүлэхийг Байгаль, орчин ногоон хөгжлийн газар /Г.Болормаа/-т даалгасугай.
 
2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын  2013 оны А/709 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
                            
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                                 Н.БАТАА