Урьдчилан цэвэрлэх байгууламжийн талаар авах зарим арга хэмжээний тухай

2013-09-19 00:00:00
2013 оны 09 сарын 19 өдөр                                            дугаар А/885                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.5-ын “е”, 29.1.6-ын “л”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалт,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
 1.”Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” MNS 5480:2005, ”Урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх технологийн  хаягдал ус Техникийн шаардлага”  MNS 5582:2006 стандартын хэрэгжилтийг шалгасан мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн Ус сувгийн удирдах газрын Төв цэвэрлэх байгууламж болон Урьдчилан цэвэрлэх байгууламжийн хэвийн жигд  ажиллагааг хангах зорилгоор анхан шатны боловсруулах үйлдвэрүүд болон ахуйн  бохир усыг цэвэрлэхэд шаардлагатай химийн бодисыг худалдан авах   ажиллагааны эрхийг Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнд  шилжүүлэн,  холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулан хэрэгжүүлэхийг  даалгасугай.
 
 2.Химийн бодис худалдан авах зарцуулагдах 230.0 /Хоёр зуун гучин/ сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд зөвшөөрсүгэй.
 
3.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар ханган, үр дүнг тооцон ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                                 Н.БАТАА