БНХАУ-д томилолтоор ажиллуулах тухай

2013-08-16 00:00:00
2013 оны 08 сарын 16 өдөр                                                дугаар А/779                                               Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. БНХАУ-ын Эрээн хотод 2013 оны 08 дугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд зохион байгуулах “БНХАУ, Монгол улс, ОХУ-ын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны 2013 он – Эрээн хот” чуулга уулзалтанд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал тэргүүтэй, нийслэлийн Авто замын газрын орлогч дарга Д.Баясгалан, Хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга С.Болдбаатар, Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл   ОНӨҮГ-ын захирал А.Лхагвадорж, Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа Гудамж төслийн дэд захирал Х.Норов, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Лхамсүрэн, Хан-Уул дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн менежер У.Мягмарсүрэн, Гэр хорооллын хөгжлийн газрын мэргэжилтэн С.Зоригт, М.Энхбаатар  нарыг томилон ажиллуулсугай.
 
2. Б.Бадрал, А.Лхагвадорж, Б.Лхамсүрэн, У.Мягмарсүрэн нарт холбогдох зардал болох 1.937.000 /Нэг сая есөн зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөг, 250 /Хоёр зуун тавь/ ам.долларыг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Д.Баясгалан, С.Болдбаатар, Х.Норов, С.Зоригт, М.Энхбаатар  нарт холбогдох зардлыг батлагдсан төсвийн дагуу тус тусын байгууллагын Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг тухайн байгууллагуудын удирдлагуудад зөвшөөрсүгэй.
 
4. Чуулга уулзалтын тайланг буцаж ирснээс хойш 14 хоногийн дотор Удирдлагын зөвлөлд танилцуулж хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг төлөөлөгчдийн ахлагч Б.Бадралд үүрэг болгосугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ