Гадаадад томилолтоор явуулах тухай

2013-08-15 00:00:00
2013 оны 08 сарын 15 өдөр                                                дугаар А/778                                                        Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Дэлхийн загвартай хотуудын байгууллага /GDCO/-аас Турк улсын Анкара хотод зохион байгуулж байгаа “Дэлхийн загвартай хотуудын байгууллагын Хоёрдугаар ассамблей”-д Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Гэр хорооллын хөгжлийн газрын Хяналт мониторингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Өнөрболд нарыг 2013 оны 08 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд явуулсугай.
 
2.Төлөөлөгчдийг арга хэмжээнд оролцуулахтай холбогдон гарах зардлыг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Семинарт оролцсон тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулж, хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгосугай.
 
 
 
 
                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                 БӨГӨӨД УЛААНБААТАР
                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                       Э.БАТ-ҮҮЛ