Хөрөнгө гаргах тухай

2013-08-14 00:00:00
2013 оны 08 сарын 14 өдөр                                                дугаар А/771                                               Улаанбаатар хот
 
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон  орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол улсын 2013 оны Төсвийн тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 85 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд баригдах хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хуучин барилгыг буулгах ажлын жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, Үнэлгээний хорооны гишүүдийн нэрсийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
2.Батлагдсан төсөл, арга хэмжээнд шаардлагатай 126,924,571.0 /Нэг зуун хорин зургаан сая есөн зуун хорин дөрвөн мянга таван зуун далан нэг/ төгрөгийг нийслэлийн 2013 оны төсвийн газар чөлөөлөх нөхөн олговрын зардлаас гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
3.Буулгалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, барилгыг буулгах, данснаас хасах, хоёрдогч түүхий эдээр худалдах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус үүрэг болгосугай.
 
4.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
 
 
 
 
                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                              БӨГӨӨД УЛААНБААТАР
                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                           Э.БАТ-ҮҮЛ