Бүгд Найрамдах Хятад Ард Улсад явуулах тухай

2013-08-12 00:00:00
2013 оны 08 сарын 12 өдөр                                                дугаар А/766                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотноо 2013 оны 08 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагаа 2013” үзэсгэлэнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн Ерөнхий менежер Ч.Борхүү, мэргэжилтэн Ю.Нямжав, Х.Билгүүн, Б.Баярмаа, Х.Нямбаяр, О.Оюунцэцэг нарыг тус тус оролцуулсугай.
 
2.Төлөөлөгчдийн холбогдох зардал 2,424,788 /хоёр сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга долоон зуун наян найман/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв /Б.Одгэрэл/-д үүрэг болгосугай.
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ