Захирамж хүчингүй болгох тухай

2013-08-13 00:00:00
2013 оны 08 сарын 13 өдөр                                                дугаар А/773                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх заалт, 29.2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Эрчим хүчний зохицуулах хорооны 2013 оны 46 дугаар тогтоолоор Нийслэлийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүдийг шинээр томилсонтой холбогдуулан Нийслэлийн засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 482 дугаар  захирамжийг хүчингүй болгосугай.
 
2. Нийслэл хотын цахилгаан, дулааны найдвартай байдлыг хангах, орчин үеийн бие даасан дулаан хангамжийн эх үүсвэрийг бий болгоход онцгой анхаарч, нийслэлийн эрчим хүчний үндсэн чиглэлийг тодорхойлж ажиллахыг Нийслэлийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл /Б.Бадрал/-д даалгасугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ