Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, хураамж авах тухай

2013-08-13 00:00:00
2013 оны 08 сарын 13 өдөр                                                дугаар А/769                                                     Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2 дах хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг явуулах, төлбөр хураамж авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ
/Л.Батцоож/-д даалгасугай.
 
2. Тусгай зориулалтын чирэгч автомашины хадгалалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хийхэд зориулж нийслэлийн өмчид байгаа ашиглах боломжтой гараж, талбайг Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-д эзэмшүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т  даалгасугай.
 
3. Захирамжийг хэрэгжүүлж, биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н. Гантөмөрт  даалгасугай.
 
                      
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА 
                        БӨГӨӨД  УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ