Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2013-08-13 00:00:00
2013 оны 08 сарын 13 өдөр                                              дугаар А/768                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3, 47 дугаар зүйлийн 47,6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
           
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/157 дугаар захирамжийн хавсралт  дахь “Эм хангамжийн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны эм зүйч” Ш.Оюунбилэг  гэснийг  "Эм хангамжийн холбоо" Төрийн бус байгууллагын гишүүн Ж.Амгаланзагас гэж, “Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 9-29 тоотод оршин суугч, иргэн Б.Эрдэнэбат” гэснийг “Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 78-15 тоотод оршин суугч, иргэн Г.Мягмарсүрэн” гэж, 2013 оны А/340 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралт, 2013 оны А/558 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын  “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтсийн дарга Л.Зундуй” гэснийг “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер С.Баасансүрэн” гэж, 2013 оны А/340 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын  “Барилгын хөгжлийн төвийн Норм нормативын хэлтсийн мэргэжилтэн Ц.Энхбат” гэснийг, “Барилгын хөгжлийн төвийн Норм нормативын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мөнхтуяа” гэж тус тус өөрчилсүгэй.
 
 
 
                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                       БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ