Бүгд Найрамдах Солонгос улсад явуулах тухай

2013-08-07 00:00:00
2013 оны 08 сарын 08өдөр                                                дугаар А/758                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Бүгд найрамдах Солонгос Улсын Сөүл хотын захиргаанаас зохион байгуулдаг “Азийн хотуудын төрийн захиргааны албан хаагчдад зориулсан сургалт-2013”-т Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Д.Өнөгэрэл, Мэдээлэл технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Баасанжав нарыг 2013 оны 08 дугаар сарын 18-наас 26-ны өдрүүдэд хамруулсугай.
 
2.Д.Өнөгэрэл, С.Баасанжав нарт холбогдох зардал 1.463.400 /нэг сая дөрвөн зуун жаран гурван мянга дөрвөн зуу/ төгрөг, 700 /долоон зуу/ ам.долларыг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Сургалтад хамрагдсан тухай тайланг ирсэнээс хойш 14 хоногийн дотор Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Д.Өнөгэрэл, С.Баасанжав нарт үүрэг болгосугай.
 
 
 
 
                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                    БӨГӨӨД УЛААНБААТАР
                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                       Э.БАТ-ҮҮЛ